ИЙМ ҮЕД ТА ЯАХ ВЭ?

Pocket

Япон улс нь байгалийн гамшиг элбэг орон билээ. Та бүхний эх орон ямар вэ?

Хэрвээ та байгалийн гамшиг тохиолдвол яах вэ?

Гамшигийн үед ямар бэлтгэлтэй байна вэ?

Японд хэрхэн дадлага ажлаа хийж дуусгаад эх орондоо буцахын тулд байгалийн гамшигийн талаархи мэдээлэлтэй болцгооё.

1.地震じしん)  ГАЗАР ХӨДЛӨЛТ

Япон улс нь маш их газар хөдлөлт болдог улс юм. Хэзээ хаана том газар хөдлөлт болохыг хэн ч мэдэхгүй.

Эхний ээлжинд газар хөдлөлт нь ямар аймар болохыг харж аюулын талаарх мэдлэгээ дээшлүүлцгээе.

Доорх бичлэг нь 2011оны 3сарын 11ний өдөр болсон 「Зүүн японы их газар хөдлөлт」ын үе юм.

Энэ мэт том газар хөдлөлт дахиад үүсч болзошгүй юм.

Цаашилбал зүүн японы их газар хөдлөлтийн үеэр газар хөдлөлтийн дараа үүсдэг том хэмжээний цүнами болж,

маш олон хүн нас барж, мөн сураггүй алга болсон.

Тэгвэл энэ хэмжээний аймшигтай газар хөдлөлтийн үеэр бидэнд чадах зүйл юу билээ?

それは、地震(じしん)のために準備(じゅんび)すること」地震(じしん)について()ること」です。

Энэ нь「Газархөдлөлтийн үеийн бэлтгэх зүйлс」болон「Газар хөдлөлтийн талаархи мэдэх зүйлс」

「ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД ЗОРИУЛЖ БЭЛТГЭХ ЗҮЙЛС」

Дайжих үед авч явах зүйлсийг цүнх зэрэгт хийж бэлдэж тавих

Хэрвээ газар хөдлөлт болсны дараа авч явах зүйлсээ бэлдэж байрнаас дайжих нь хэтэрхий оройтсон байх болно.

Газар хөдлөлт болохоос өмнө нь авч явах зүйлсээ бэлтгэж яг газар хөдлөлт

болсон тохиолдолд шууд дайжих боломжтой байх ёстой.

Дээрх зургаас гадна хэрэгцээт зүйлс байвал бэлдэж тавьцгаая.

※Анхаар:Гадаад иргэдийн үнэмлэхээ байнга биедээ авч явцгаая.

Зугтаах газар (дайжих газар) болон замыг өмнө нь судалж мэдэж авцгаая.

Компанийн болон амьдрах байрны дайжих газар нь тодохойлогдсон байдаг.

Газар хөдлөлт болохоос өмнө нь яг бодитоор алхаж үзэж байршилыг мэдэж авах.

Гэрийн тавилгыг унахаас сэргийлж сайтар тогтоох хэрэгтэй.

Дайжих үед хоолны сервант болон номын тавиур зэрэг нь унах үед маш аюултай

 Хэзээ ч дайжиж болохуйц байхаар шалан дээр саад болох олон зүйл тавихгүй байх

「ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС」

①ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭ

≪ГАЗАР ХӨДЛӨЛТ≫

  • Ширээн доогуур орж биеэ хамгаалах
  • Зөөлөн дэр зэргээр толгойгоо хамгаалах
  • Шил хагарч болох газраас зайлсхийх

≪ЧИЧРЭЛТ НАМДАХААР≫

  • Зурагт болон радиогоор цүнами зэргийн мэдээллийг сонсож шалгах. Дайжих шаардлагатай эсэхийг шийдэх
  • Хоол хийж гал ашиглаж байсан бол шууд унтраах
  • Хэрвээ мэдэхгүй бол ойролцоох япон хүнээс асуух. /Өдөр тутам харилцаж холбоотой байх/
  • Гадаа гараад толгой дээрх зүйлсийг анхаарч болгоомжтой байх

② ХЭРВЭЭ ИЙМ ҮЕД ГАЗАР ХӨДӨЛВӨЛ ЯАХ ВЭ?)

Гадаа гараад толгой дээрх зүйлсийг анхаарч болгоомжтой байх

Том хэмжээний газар хөдөлвөл байшингийн цонхны шил унаж гэмтээх аюултай байдаг. Чичрэлт намдахаар хурдан шуурхай аюулгүй газарлуу дайжих

■ЛИФТЭН ДОТОР БАЙХ ҮЕД ГАЗАР ХӨДӨЛВӨЛ . . . . .

⇒Лифт нь том хэмжээний чичиргээ мэдэрвэл зогсож, дотор нь түгжигддэг. Эхлээд бүх давхрын товчыг дарах хэрэгтэй. Тэгсэн ч онгойгдохгүй байвал яаралтай тусламж дуудах товчыг дарж холбоо барих.

■МЕТРОНЫ БУУДАЛ БОЛОН ОНГОЦНЫ БУУДАЛД БАЙХ ҮЕД ГАЗАР ХӨДӨЛВӨЛ  . . . .

Метроны буудлын ажилтан болон онгоц буудлын ажилтаны зааврыг дагах. Метроны буудлын замруу хэзээ ч бууж болохгүй.

2.台風(たいふう)大雨(おおあめ) ДАЛАЙН ХАР САЛХИ БОЛОН ХҮЧТЭЙ БОРОО

Дэлхий даяар дулаарч байгалийн онцгой үзэгдлүүд их олшрох болсон билээ.

Япон улс ч адилхан, зуны улиралд ч үзээгүй хэмжээний хүчтэй бороо орох, зунаас намар

хүртэл олон удаа том хэмжээний далайн хар салхи үүсдэг.

Хэрвээ Японд амьдрах үед далайн хар салхи болон хүчтэй борооноос анхаар болгоомжлох хэрэгтэй.

台風(たいふう)大雨(おおあめ)()(まえ)に ХАР САЛХИ БОЛОН ХҮЧТЭЙ БОРОО ОРОХООС ӨМНӨ

  • Хар салхи болон хүчтэй бороо нь газар хөдлөлтөөс өөр, тодорхой хэмжээнд урьдчилан мэдэх боломжтой. Өдөр бүр цаг агаарын мэдээг харж болгоомжлох.
  • Хар салхи ирэхийг мэдвэл, гэрийн гаднах зүйлсийг янзлах. Хүчтэй салхины улмаас хийсэх аюултай. /Угаалгын машин, хогын сав, цэцгийн сав, хатаагч гэх мэт/
  • Хүчтэй бороо орохыг мэдвэл, чухал зүйлсээ өндөр газар тавьж шилжүүлэх
  • Хүчтэй борооноос өмнө нь миний дайжиж болох газар хаана вэ, хэрхэн тэнд хүрэх вэ гэдгийг сайтар судлах
  • Ойролцоох үерлэх аюултай гол, нурж болзошгүй уул байдаг эсэхийг мөн шалаж мэдэх. Хэрвээ байвал яаралтайгаар дайжих арга хэмжээ авах.

台風(たいふう)()たら、大雨(おおあめ)()ったら ХАР САЛХИ ИРЭХЭД, ХҮЧТЭЙ БОРОО ОРВОЛ

  •  Дайжих шаардлагатай эсэхийг шийдвэрлэх. Ойролцоох үерлэх аюултай гол эсвэл нуралт үүсэх аюултай уул зэрэг байгаа тохиолдолд яаралтайгаар дайжих хэрэгтэй.
  • Дайжих шаардлагагүй бол аль болох гадагшаа гарахгүй байх. Салхилд хийсэн зүйл нисч ирэх, борооноос бол зам мэдэгдэхгүй болох зэрэг талтай учраас аюултай.

注意(ちゅうい)避難(ひなん)するか、しないか、どうやって判断(はんだん)すればいいの?

АНХААР: Дайжих хэрэгтэй, үгүй эсэхийг хэрхэн шийдвэрлэх вэ?

 ⇒Таны амьдарч буй орон нутаг 「Аюулгүйн түвшин」нь「Түвшин4」-с дээш байгаа бол шууд дайжих хэрэгтэй. (Гамшгийн тухай мэдээг байнга шалгах)

3.アプリを活用(かつよう)しよう АППЛИКЭЙШН ХЭРЭГЛЭХ

 Телевизийн мэдээнээс гамшгийн талаархи мэдээлэл нь ихэвчлэн япон хэл дээр байдаг.

Мэдээг сайн ойлгохгүйгээс шалтгаалаад амь нас аюулгүй байдалд орох тохиолдол байдаг.

Эх хэл дээрээ гамшгийн тухай мэдээллийг авч болохоор 「Гамшгийн тухай апп」г суулгаж хэрэглэх.

Японы засгийн газраас бэлтгэсэн 「Аюулгүйн тухай мэдээлэл」нь Англи, хятад, солонгос, япон, испани, португали, вьетнам, тай, индонези, такарогү, непаль хэл дээр гамшгийн тухай мэдээллийг шалгах боломжтой.

Android

https://play.google.com/store/apps/details?id=jp.co.rcsc.safetyTips.android

iPhone

https://apps.apple.com/jp/app/safety-tips/id858357174

※Мөн өөр олон байгалийн гамшгууд байдаг.

・大雪(おおゆき)ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС

・火事(かじ) ГАЛ ТҮЙМЭР

・竜巻(たつまき)ХУЙ САЛХИ

Байгалийн гамшиг нь хэзээ, хэрхэн, ямар хэмжээгээр үүсч болохыг хэн ч мэдэхгүй.

Өдөр тутмын амьдралдаа гамшгийн талаар бэлтгэж мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай.

「Ер нь тохиолдохгүйбайхаа」биш, 「Ер нь тохиолдох байх」гэж бодох нь чухал юм.

2020-10-16|
関連記事

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

CAPTCHA